Мэдээллийн цогц үйлчилгээ

Захиа илгээх Гишүүнээр элсэх Нүүр хуудас
Ñêðûòü ðåêëàìíûé áëîê

онлайн тоглоом

Дууны захиалга

Хамтрагч сайт

Өнөөдөр хэдэн бэ?


Танд хэрэгтэй

Та манай сайт руу Mozillafirefox-оор орвол илүү сайн чанартай байх болно!!!! Доорх зурган дээр дараад татаж авна уу!!!

Хүссэн үгээ орчуул

Болор толь



Үг холбох?

Сурталчилгаа



CoDoN_MeDeeLeL

New warez site

Хэрэгцээт зүйлээ эндээс

WaReZa.Tk

TweaKer.Tk

Dream-warez.Tk

Бидэнтэй холбогдох

    Сайтны ерөнхий лавлах!!!
    Админ [ByTe]!!!
    Админ [Tweaker]!!!
    Админ [Sazura]!!!

Цаг хугацаа

Хэрэглэгчийн булан

Guest



Уучлаарай та бүртгэлгүй байна!!!

Бүртгүүлэх

Хурдан бүртгэл үүсгэх

Сонирхолтой зураг

Цаг агаар

Хаанаас орж байна

Хэрэгцээт программ

Гишүүдийн үзүүлэлт


Шинэ гишүүд
bilguunod
Erheshen
GGJKGJGJGHJ
lincoln
zagdaa
Цэндээ


Шинэ сэтгэгдэл
2013-12-13
Бичсэн: Зочин:
Текст: PASS NI YU WE ENE GARCHA MO
2010-11-18
Бичсэн: Зочин:
Текст: nize
2010-09-15
Бичсэн: Зочин:
Текст: yamar erguu sda ve? erguu lalar mine engej duu duldag uu yum te1 yanhan mine xaxa aman dotroo butnaad baih aa noli

» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 427
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 9
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 418
» Хүйс
Эрэгтэй гишүүд: 118
Эмэгтэй гишүүд: 42


нийт 1
зочин 1
гишүүн 0


[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
| ÄàòàХэзээ: 2017-10-24, 7:04 PM

6:57 PM
Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн дарга, хошууч Б.Дэлгэрсайхан мөрдөн байцаагч, дэд хурандаа А.Алтангэрэлийг хэвтэрт ортол нь зодсон хэрэг өнгөрсөн 31-ний өдөр гарсан.Одоогийн байдлаар тэрбээр Ховд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа төдийгүй бэртлийн шалтгаан нь тогтоогдохгүй байгаа тул халагаанд орж чадахгүй, хот руу ирэхээс өөр аргагүй болсон гэнэ. Харин дэд хурандааг хэвтэрт ортол нь зодсон хошууч Б.Дэлгэрсайхан 72 цаг эрүүлжүүлэх байранд хоригдоод өнөөдөр суллагдаж байна. Болж буй явдлын талаар дэд хурандаа А.Алтангэрэлийн ах А.Жаргалсайханаас тодрууллаа.

-А.Алтангэрэл дэд хурандаагийн биеийн байдал ямар байна?
-Ер нь бие нь маш муу байна. Хүнийг яаж зодсон гэхээрээ ийм болгодог байна вэ. Ил харагдах нэг ч эрүүл газар байхгүй, бие нь тэр чигээрээ хөх чирнел шиг л болчихож. Ямар ч байсан хавирга нь хугарсан хөдөлж чадахгүй байдалтай л байна.

-Уг нь өчигдөр хагалгаанд орно гэж байсан яагаад хойшлогдчихов?
-Ховдын эмч нар бэртлийн оношийг тогтоож чадахгүй байна. Зөвхөн ил харагдах шарханд нь л эмчилгээ хийж, цус шимэгдэх, өвчин намдаах л арга хэмжээ авч байгаа. Эндэхийн эмч нь залуухан хүн байгаа болохоор "Ийм том хагалгаа өмнө нь хийж байгаагүй. Айж байна” гэж хэлсэн. Тиймээс бид хот руу орохоор болоод сууж байна даа.

-Хошууч Б.Дэлгэрсайхан, эсвэл цагдаагийнхнаас нь хэн нэг нь ирж уулзав уу?
-Би дэд хурандаа цолтой цэргийн хүн. 50 гаруй жилийн өмнө Японы 701 шоронд л хүмүүсийг ийм болгодог байсан гэдгийг сонссон. Маш харгис. Яасан гэж шаардлага тавьсан хүнийг өс хонзонгийн сэдэлтэйгээр ингэж тарчлаадаг байна вэ. Гэтэл Ховдын цагдаа Б.Дэлгэрсайханыг 72 цаг л хорино. Түүнээс цааш эрх мэдэл байхгүй ээ гэж хэлж байх юм. Өнөөдөр тэр хүн суллагдаад ажлаа хийж байгаа. Гэтэл миний дүү энд хэвтэрт орчихоод ямар өвчнөөр шаналж байгаагаа мэдэхгүй л байна шүү дээ. Цагдаагийн хэлтсийн дарга Оростогоо намайг байхгүй байхад дүүтэй минь утсаар ярьсан байна лээ. Ингэхдээ өрөөнд нь байсан бүх хүмүүсийг хөөж гаргаад оруулахгүй байсан гэсэн. Би ирээд юу болоод байгааг нь асуугаад өрөөнд нь орох гэсэн чинь Мөрдөн байцаагч Батсүрэн гэж хүн өрөөнийх нь үүдэнд зогсчихоод "Албаны нууц яриа ярьж байна. Оруулахгүй” гэсэн шаардлага тавьсан ч би дайраад орсон. Гэвч яриад дууссан байсан л даа.

-Юу ярьсан талаар нь дүүгээсээ асуусан уу?
-Асуулгүй яахав. Нэг их олигтой юм хэлэхгүй юм.

-Болсон явдлын талаар дүү чинь танд ярьсан уу?
-Б.Дэлгэрсайхан Даншигийн наадмаас ирж явахдаа "Машин дотор дууллаа” гээд гурван цагдааг гаргаж ирээд зодсон юм гэсэн. Тэгэхээр нь манай дүү тэднийг өмөөрөөд болохгүй гэдгийг нь хэлсэн юм байх. Үүнээс болоод өс хонзон санаж, жолооч ахлах ахлагч С.Гантөмөртэй нийлэн "Гэрт чинь хүргэж өгнө” гэж хэлээд машиндаа суулгаад хээр аваачин зодсон юм билээ. Дүү минь зодуурыг нь дийлэхгүй ухаан алдахад нь эрүүлжүүлэх байрны гадаа авчирч хаячихаад бас л хэд өшгилж, зодсоныг харсан хүн хэлсэн.

-Тэгээд эрүүлжүүлэхэд хэр удсан юм бэ?
-Эрүүлжүүлэх байранд 15.30 цаг гэхэд ямар ч ухаангүй ирсэн гэсэн. Эрүүлжүүлэхийн эмчийн хэлж байгаагаар зүүдлээд юм яриад байсан гэсэн.

-Халуундаа дэмийрсэн юм биш үү?
-Тийм л байхгүй юу. Тэгээд 19.00 цагт эрүүлжүүлэхээс эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм даа.

-Хэдэн цагаас эхлээд зодсон юм бол?
-14.00 цагийн үед гэсэн. 15.30 цагт эрүүлжүүлэхэд ирсэн гэхээр чинь зодуурын ажиллагаа нэг цаг гаран үргэлжилсэн байгаа биз.

-Та хэд хэзээ хот орж ирэх гэж байна?
-Энд бороо шиврээд онгоц нисэхэд хүнд байна. Гэхдээ 16.00 цагаас нисэх юм шиг байна. Үүнээс гадна дүүг минь зодож гэмтээсэн мэдээлэл сайтаар цацагдсан чинь Ховдын цагдаагийнхан миний хүүгийн утсыг хайгаад эхэлсэн гэсэн.

-Яах гэж байгаа юм бол?
-Хүү маань Монголын радиод ажилладаг юм. Түүнийг л мэдээлэл өглөө гэж хардсан бололтой. Үнэхээр биднийг үр удмаар нь устгана гэвэл чадахгүй. Өчигдөр л гэхэд над руу үл мэдэгдэх хүн утасдаад "Хүн ална гэдэг чинь амархан” гэж хэлсэн.

-Б.Дэлгэрсайхан хошууч Цагдаагийн дарга Оростогоогийн гарын хүн гэж ярьдаг юм билээ?
-Тийм. Үүндээ ч бүр омогшичихсон. Олон цагдааг зодож, гэмтээж байсан ч ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг. Бүр тэдний эрүүлжүүлэх байранд олон хүн нас барж байсан юм шүү дээ. Ховдынхон бүгд л ярьдаг. Театрын жүжигчин Баатаржаваас эхлүүлээд тэр байранд амиа алдагсад их бий. Хэрэв миний дүү эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө эрүүлжүүлэх байранд үхсэн бол бас л нууцлаад "Согтуу байсан. Хэнд зодуулсныг нь мэдэхгүй” гэсэн юм л ярих байсан.

-Та одоо яая гэж бодож байна?
-Би болох бүх арга хэмжээг авна. Прокурорын дэргэдэх мөрдөнд хандаж зохих арга хэмжээг нь авхуулах болно.

Ямартай ч болсон явдлын талаар Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Оростогоогоос тодруулах гэсэн боловч тэрбээр Хэнтий аймагт хувийн ажлаар явж байлаа. Мөн хохирогчийг хот руу эмчилгээнд явах зардлыг нь өгөх шийдвэр гаргасан гэнэ. Энэ талаар А.Жаргалсайханаас лавлахад "Дөнгөж сая бид замын зардлаа бодуулж аваад гарч ирж байна. Үүнд эмчлэгч эмчийг нь ирж очих замын зардал өгсөн бол дүүг минь эхнэр, гурван настай хүүгийнх нь хамтаар Нийслэл рүү явах нэг талын л зардал, нийлээд нэг сая 660 мянган төгрөг өглөө" гэв.

Б.Өлзийдэлгэр

Мэдээг өөртөө хадгалах

  • URL:
  • BBCode:
  • HTML:

  • Нийт сэтгэгдэл: 0
    Only registered users can add comments.
    [ Registration | Login ]
    Сонирхолтой зурагнууд
    nee harad bgara

    Photo 4

    zurx

    Photo 2

    Photo 1

    adidas

    Photo 4

    Photo 5

    Photo 3

    Photo 4

    Photo 2

    Photo 1

    futuristcartoon

    ancient-erotic-ar