Мэдээллийн цогц үйлчилгээ

Захиа илгээх Гишүүнээр элсэх Нүүр хуудас
Ñêðûòü ðåêëàìíûé áëîê

онлайн тоглоом

Дууны захиалга

Хамтрагч сайт

Өнөөдөр хэдэн бэ?


Танд хэрэгтэй

Та манай сайт руу Mozillafirefox-оор орвол илүү сайн чанартай байх болно!!!! Доорх зурган дээр дараад татаж авна уу!!!

Хүссэн үгээ орчуул

Болор толь



Үг холбох?

Сурталчилгаа



CoDoN_MeDeeLeL

New warez site

Хэрэгцээт зүйлээ эндээс

WaReZa.Tk

TweaKer.Tk

Dream-warez.Tk

Бидэнтэй холбогдох

    Сайтны ерөнхий лавлах!!!
    Админ [ByTe]!!!
    Админ [Tweaker]!!!
    Админ [Sazura]!!!

Цаг хугацаа

Хэрэглэгчийн булан

Guest



Уучлаарай та бүртгэлгүй байна!!!

Бүртгүүлэх

Хурдан бүртгэл үүсгэх

Сонирхолтой зураг

Цаг агаар

Хаанаас орж байна

Хэрэгцээт программ

Гишүүдийн үзүүлэлт


Шинэ гишүүд
bilguunod
Erheshen
GGJKGJGJGHJ
lincoln
zagdaa
Цэндээ


Шинэ сэтгэгдэл
2013-12-13
Бичсэн: Зочин:
Текст: PASS NI YU WE ENE GARCHA MO
2010-11-18
Бичсэн: Зочин:
Текст: nize
2010-09-15
Бичсэн: Зочин:
Текст: yamar erguu sda ve? erguu lalar mine engej duu duldag uu yum te1 yanhan mine xaxa aman dotroo butnaad baih aa noli

» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 427
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 9
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 418
» Хүйс
Эрэгтэй гишүүд: 118
Эмэгтэй гишүүд: 42


нийт 1
зочин 1
гишүүн 0


[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
| ÄàòàХэзээ: 2017-10-24, 7:14 PM

1:11 AM
Ус цаг уурын хүрээлэнгийн прогнозын судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Баясгалантай ярилцлаа.



-Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар +40 хэм хүрч халж байна. Халуун наймдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ гэж зарим хэвлэлд мэдээлсэн нь бодитой юу. Энэ халуун олон жилийн дундажтай харьцуулахад хэр халалтад тооцогдох вэ?


-Халууны оргил үе өнгөрөгч хагас сайн өдөр байсан. Наймдугаар сарын дунд хүртэл үргэлжлэхгүй. Манай орон 1940-өөд оноос цаг уурын ажиглалт хийж эхэлсэн. Ажиглалт хийсэн хугацаанаас хойш жилийн дундаж темпөратураар хамгийн дулаан нь 2007 он, зуны улирлын температураар 2002 он байсан. Тухайлбал, 2002 онд 30 градусаас дээш хүрч халсан өдрийн тоо арваад хоног үргэлжилсэн байдаг.

-Манай улс цаг агаарын прогноз гаргахдаа ямар арга ашигладаг вэ?

-Цаг уурын прогноз гаргадаг олон арга бий. Энэ дундаас манай улс тоон прогнозыг ашиглаж байна. Тоон прогноз гэдэг нь дэлхийн хэмжээний загвар дээр Азийн бүсийн хэмжээг давхар явуулаад дахин Монголынхоо хэмжээг 10 км-ийн нарийвчлалтай цаг уурын барометруудыг тооцоолж гаргадаг загвар юм. Энэхүү тоон загвар физикийн хуулийг ч агуулж байдаг.

 

-Хэр найдвартай арга бол?

-Бид энэ аргыг 2007 оноос ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш цаг агаарын прогнозын мэдээллийн чанар тодорхой хэмжээгээр сайжирч байгаа учраас үр ашигтай арга гэж үзэж байгаа. Дэлхийн бүх улс орон тоон прогнозыг ашигладаг.

 

-Дэлхийн дулаарал манай орны цаг агаарын хэмд хэрхэн нөлөөлж байна вэ?


-Дэлхий анх үүссэн цагаас эхлээд янз бүрийн хувьсал өөрчлөлт явагдаж байсан. Гэхдээ байгалийн жам ёсны дагуу болж байсан бол үйлдвэржилт хөгжсөн үеэс дэлхийн агаар мандалд асар их хүлэмжийн хий хуримтлагдах болсон. Үүнээс болж дэлхийд дулаарал явагдаж байна. Тиймээс хүний буруутай үйл ажиллагаанаас болж уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгааг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. Мөн өөр бусад хүчин зүйлс нөлөөлж байгаа. Хүлэмжийн хий их хэмжээгээр хуримтлагдсанаас дэлхийн хойд хагаст 1948 оноос одоог хүртэлх хугацаанд агаарын темпөратур 0.7 градусаар нэмэгдэж байна гэсэн тооцоог цаг уурчид гаргасан. Манай орны хувьд 1940-өөд оноос одоог хүртэл жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсан. Өөрөөр хэлбэл Монгол оронд дулаарал гурав дахин хурдацтай явагдаж байна гэсэн үг. Доктор Нацагдорж гуайн номондоо бичсэнээр дэлхийн дундаж температур хоёр градусаар өөрчлөгдөхөд экологийн сүйрэл болж байж. Хүн төрөлхтөн энэ байдлаараа явж, цаг агаарын онц аюултай үзэгдлүүд болсоор байвал байдал улам хэцүү болно.



-Тоон прогнозын аргаар байгалийн аюултай үзэгдлээс бүрэн сэргийлж чадах уу?


-Манай цаг уурчид сүүлийн жилүүдэд байгалийн онц аюултай үзэгдлүүдийг харьцангуй сайн урьдчилан мэдээлж байгаа. Хиймэл дагуулын мэдээллийг ашиглаж байна. Мөн ажиглалтын мэдээллийн чанар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор прогнозын чанар сайжирч, цаг агаарын мэдээллийг улирал, сар, тав хоногийн хугацаатайгаар мэдээлж байна.

 

-Цаг агаарын урьдчилсан мэдээллийг сайжруулах гол хүчин зүйл юу вэ. Техник хэрэгслийн хүчин чадал ямар байна?

-Цаг уурын шинжлэх ухаанд агаар мандлыг зөв үнэлэх нь прогнозын суурь болдог. Бид гурван цаг тутамд цаг агаарын ажиглалт хийж байна. Тэгэхээр энэ ажиглалтыг илүү сайжруулах нь чухал. Мөн Монгол орны хэмжээнд байгаа ажиглалтын станцын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Улаанбаатарын хэмжээнд гэхэд гуравхан ажиглалтын станц байдаг. Нийслэлийн зүүнтээ Баянзүрхийн товчооны орчим цаг агаарын аюултай үзэгдэл боллоо гэхэд ажиглалтын станц байхгүй учир мэдээлэх боломжгүй л болж байгаа юм. Газар нутаг том байхын хэрээр цаг уурын ажиглалтын станц олон байвал мэдээлэл сайжирна. Мөн тоон прогнозын чанарыг сайжруулахын тулд түүнийг тооцоолж гаргадаг компьютерийн хүчин чадал маш сайн байх ёстой юм.

 

-Манай орны хэмжээнд ажиглалтын хэдэн станц байна?

-Монгол орны хэмжээнд 130 ажиглалтын станц байдаг. Газар нутгийн хэмжээтэй харьцуулахад мэдээж бага. Нэг станц ойролцоогоор 100 км-ийн радиус дахь цаг агаарын байдлыг илрүүлэх хүчин чадалтай. Гэтэл цаг агаарын аюултай үзэгдэл маш богино хугацаанд болдог. Тэгэхээр бид ажиглалтын станцад ажиглагдаагүй бол мэдээлэх, судлах, аргаа сайжруулахад төвөгтэй болж байгаа юм.



-Та нар гадаадын мэргэжил нэгтнүүдээсээ туршлага судлах боломж нөхцөл хэр вэ?



-Манайх гадаад харилцаа сайтай. Одоо л гэхэд Японы Хоккайдагийн их сургуулийн цаг агаарын прогнозын мэргэжилтнүүд ирж хамтарч ажиллан сургалт явуулж, харилцан туршлага солилцож байна.



-Цаг агаарын мэдээнд хүмүүс итгэл багатай байсан. Одоо тэр байдал өөрчлөгдсөн үү?


-Манай сүлжээ бүх аймагтай 24 цагийн турш онлайнаар холбогддог. Аймгууд ажиглалт хийгээд 30 минутын дараа бүх мэдээллээ манайд өгдөг. Хоцрогдол их багассан. Манайх tsag-agaar.mn веб хуудастай болсон. Тэнд гурван цаг тутмын ажиглалтын мэдээг байршуулдаг.

 

-Ер нь цаг агаарын прогнозыг хэдэн цаг тутамд гаргаж байна?

-Улаанбаатар хотын хэмжээнд зургаан цагаар, орон нутгийн хувьд хагас хоногоор прогноз гаргадаг. Улирлын мэдээг зургаан сараар буюу гуравдугаар сарын сүүлээр малчид, тариаланчдад зориулж зуны тойм мэдээг, наймдугаар сарын сүүлээр өвлийн прогнозыг гаргаж байна. Сарын урьдчилсан мэдээнд хэдий үед дулаарах, хэдий үед сэрүүсэх, ямар үед хур тунадас орохыг тусгадаг. Манай лабораторийн хувьд цаг агаарын мэдээний прогнозын чанарыг сайжруулах, орчин үед хэрэглэгдэж байгаа аргуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлуудыг хийж байна.



-Өнгөрөгч өвөл их хүйтэн болсон. Тэгэхээр ирэх өвлийн прогноз удахгүй гарах нь ээ?


-Тийм ээ, наймдугаар сарын сүүлээр гарна. Өнгөрсөн өвлийн хувьд үргэлжилсэн хүйтэн байсан. Анхны хүйтрэлт аравдугаар сарын сүүлээр илэрч, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн. Ер нь бол олон жилийн дунджаас хүйтэн байлаа. Манай орны цаг агаар улирлын янз бүрийн системд явагддаг. Өвлийн улиралд манай орон Их нууруудын хотгор төвтэй их даралтын бүсэд оршдог болохоор даралт хэр ихэснэ төдий чинээ хүйтэрдэг. Зуны улирал Манжуурын төвд төвтэй бага даралтын бүсэд оршдог учир харьцангуй чийглэг, тунадастай байдаг. Хавар, намартаа хойд туйлын хүйтэн, өмнөд туйлын халуун агаарын зааг бүхий бүс нутагт оршдог учраас салхи шуурга ихтэй, цаг агаар тогтворгүй байдаг юм.


Мэдээг өөртөө хадгалах

  • URL:
  • BBCode:
  • HTML:

  • Нийт сэтгэгдэл: 0
    Only registered users can add comments.
    [ Registration | Login ]
    Сонирхолтой зурагнууд
    nee harad bgara

    Photo 4

    zurx

    Photo 2

    Photo 1

    adidas

    Photo 4

    Photo 5

    Photo 3

    Photo 4

    Photo 2

    Photo 1

    futuristcartoon

    ancient-erotic-ar